MBC телевизийн “Rookie coach Kim Yeon-koung” нэвтрүүлэгт монгол охин орно

MBC телевизийн “Rookie coach Kim Yeon-koung” нэвтрүүлэгт монгол охин орно


   Өмнөд Солонгосын MBC телевизийн “Rookie coach Kim Yeon-koung” нэвтрүүлэг энэ сарын 28-нд гарч эхэлнэ. Нэвтрүүлэгт оролцох гар бөмбөгийн долоон тамирчны нэг нь Монголын Инкоши болжээ. Энэ нь Өмнөд Солонгосын волейболын домог гэгддэг тамирчин Ким Ён-Куны удирдлага дор баг бүрдүүлэх төсөл юм. Инкоши нь тус улсад волейболын шилдэг тамирчин болохын төлөө гурван жилийн турш ганцаараа амьдарч байгаа аж. Тэрбээр “Mokpo Girls’ Commercial” ахлах сургуулийг төгсжээ. Түүний оролцож буй нэвтрүүлгийг тус улсын Шинжлэх ухааны яам, Харилцаа холбооны агентлаг дэмжиж, хамтран хэрэгжүүлж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.